НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО Монголын шагайн харвааг дэлхийн биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэснээ өчигдөр мэдэгджээ. Энэ талаар ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Болд твиттер хуудаснаа мэдээлж, үүнийг бүртгүүлэхэд өрсөлдөөн их байсныг онцолжээ.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцын үйл ажиллагаа эрхлэх журам”–ын дагуу стандартын шаардлага хангасан зочид буудал, дэн буудлуудад зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 460 зочид буудал, дэн буудалд аттестатчилал явуулж, стандартын шаардлага хангаагүй зо
Улсын дээд шүүх өнөөдөр хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан хоёр дахь шатны шүүхээс нэг жил зургаан сарын ял сонсоод буй Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, дөнгөж саяхан шийдвэрээ гаргасан байна.Г.Сарангэрэлд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосонялыгнэг жил болгон хөнгөрүүлжээ..Г.Сарангэрэл нь нийт найман сарын хугацаанд саатуулагдаад байгаа бөгөөд хугацаанаас өмнө магадлангаар суллагдах боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа бололтой.
Тэртээх 1924 онд Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарлаж байсан түүхэн тэмдэглэлт баярын өдөр болж байгаа билээ. Энэхүү баярын өдөрих жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд МАХН-ын дэд дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар гишүүд дэмжигчидийн хамт цэцэгөргөж хүндэтгэл үзүүллээ
Өнөөдөр бол монголчууд бидний дэлхийд нэрээ зарласан бахархалт тэмдэглэлт өдөр болж байна. Өдгөөгөөс 90 жилийн өмнө 1924 оны энэ өдөр Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталж БНМАУ-аа даян дэлхийд зарласан билээ. Энэхүү түүхэн тэмдэглэлт өдөр МАН-ын удирдлага, гишүүд дэмжигчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөхюм. Мөн МАХН-ын гишүүд дэмжигчид Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Улс тунхагласны ойн баярын хүчит бөхи
Нийслэлийн Засаг даргаЭ.Бат-Үүл “Шинэ жилийг угтах, тэмдэглэх нийслэлийн Ажлын хэсэг байгуулах тухай” А/980 дугаар захирамж гаргалаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана.Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 дугаар сарын 31-ний өдөр Чингис хааны талбайд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн иргэдийг хамарсан дээрх
Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.Хуралдаанаар БГД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын орон сууцны хуучин барилгыг хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Алтан-Өлгийн оршуулгын газрын үйл ажиллагааг сайжруулах тухай, Нийслэлийн 2015 оны төсвийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн санаачлагаарөнгөрсөн жилээс тухайн хорооны нутаг дэвсгэртхийгдэх шаардлагатай ажлын талаар санал
Нийслэлийн Замын цагдаагийн газраас зөвшөөрөлгүйгазар машинаа байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх зардал 75-80 мянган төгрөг байсан. Харин өнөөдрөөс эхлэн 55 мянган төгрөг болгож журамд өөрчлөлт оруулжээ. Мөн 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцохоор болсон гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэд
Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт гурван настай охин амиа алдсан хэрэг өнгөрсөн сарын 21-нд гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Өглөө цэцэрлэгтээ зүгээр очсон охин өдрийн унтлагын цагаар унтаад дахин сэрээгүй. ЧД-ийн Цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байгаа. Урьдчилсан байдлаар охиныг амьсгалын дутагдалд орсон гэж үзсэн ч ар гэрийнхнийх нь хүсэлтээр шинжилгээ хийж шалтгааныг тодруулахаар болсон&q