Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор батлагдсан "МУ-ын Их хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад короновируст халдвар, /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу НМХГ-аас сонгуулийн хэсгийн хороод, нам эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сонгуулийн штабуудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тухай, хоолны хордлого халдварт өвчнөөс ур
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 2-ноос эхлэн сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын хуульчдын холбооноос сонгуулийг хуулийн хүрээнд явуулах, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчдын боловсролыг дэмжих зорилгоор УИХ-ын сонгуулийн тухай зарим зүйл заалтын хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.
Иргэд сонгуулийн сурталчилгааны уулзалт, хурал, цуглаан хийх байранд орох, эсхүл нийтийн эзэмшлийн гудамж, талбай, олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн саналын хуудсыг “Монголын үнэт цаас хэвлэл” ХХК-д 6-р сарын 7-ны өдрөөс, “Таван богд менежмент” ХХК-д 6-р сарын 8-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд саналын хуудасны хэвлэх ажил дуусч, саналын хуудсыг хуульд тавигдсан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах, шалгах, хэвлэгдэн бэлэн болсон саналын хуудсуудыг хайрцаглан битүүмжлэх ажил хийгдээд өнөөдөр эхний аймгууд руу түгээх ажил эхэллээ.
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба (АИХЭА) нь өөрийн гишүүн орнуудад явагдаж буй сонгуулийн үйл ажиллагаа ардчилсан сонгуулийн зарчим, хууль тогтоомжийн хүрээнд, шударга явагдаж байгаа эсэх, олон улсын хэм хэмжээ, стандартад хэрхэн нийцэж байгааг ажиглан, бие даасан тайлан, зөвлөмжөө гарган ажилладаг сонгуулийн ажиглалтаар мэргэшсэн олон улсын байгууллага юм.