МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх хугацаа өчигдөр 18:00 цагт дууслаа. Энэ нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах, томилох журмын дагуу явагддаг юм. Энэ дагуу есөн хүн МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд нэрээ дэвшүүлж, материалаа Үндэсний зөвлөлд битүүмжлэн ирүүлжээ. Нэр дэвшигч нь, дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Ял шийтгэлгүй. Улс төрийн аль нэг намын гишүүн бус. Хэвлэл, мэдээллийн салбар болон түүнтэй адилтгах чиглэлээр 10-аас доошгүй жи
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.25/ үдээс хойш Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Акихито, Хатан хаан Мичико нарт бараалхана.
Японы Засгийн газар “Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн шаардсан 200 сая ам.долларыг яаралтай төлөхгүй бол тав хүрэхгүй цагийн дараа хоёр иргэн нь хэт даврагчдын цаазлуулах болоод байна. Энэ үед хэт даврагчдад барьцаалагдсан сэтгүүлч Кенжи Готогийн ээж Токио хотноо өнөө өглөө /I.23/ хэвлэлийн хурал хийж, хүүгээ аврахыг гуйлаа. Жунко Ишидо “Хүү минь исламын шашин, мусульманчуудын дайсан биш шүү дээ. Илүү сайхан дэлхийг бий болгож, хүүхдүүдэд туслахын төлөө л олон жилийн турш ша
Францын долоо хоног тутмын Charlie Hebdo сэтгүүлийн редакц руу дайралт хийсэн гэмт этгээдүүдийг баривчилсан талаар Liberation сонинд мэдээлжээ. Эдгээр гэмт хэрэгтнүүд нь ах дүү Шариф, Саид Куаши нар болон Хамид Мурад гэх этгээд байсан аж. Тэд бүгд алжир гаралтай франц иргэд бөгөөд Сирид лалынхны талд тулалдаж байжээ. Одоогоор сонины мэдээнээс өөр энэ талаар албан ёсны мэдээлэл өгөгдөөгүй байгаа юм байна.
Цахим сүлжээ, хэвлэл мэдээллээр өнгөрөгч сарын 29-ны (2014.12.29) өдөр Дорнод аймагт Хойд солонгосын ачаа тээврийн онгоц газардсан гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “2014 оны 12-р сарын 29-нд ИЛ-76 серийн дугаартай ОХУ-ын байлдааны болон ачаа тээврийн зориулалттай том онгоцоор Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор Хойд Солонгосын Хөдөө аж ахуйн дэд сайд Ри Су Юнг албаны хүмүүстэйгээ ирж 142 тооны
Олон улсын нохой чаргаар ганцаарчлан аялах уралдаанд оролцохоор цахим санал асуулгад өрсөлдсөн Э.Цэрэндолгор 10 орчим мянган саналын илүүтэйгээр түрүүллээ. Уг санал асуулгад хамгийн идэвхитэй, сэтгэл нэгтэй оролцсон улс нь монголчууд байсан бөгөөд түүнтэй өнөөдөр хүртэл хүчтэй өрсөлдсөн хамгийн хүчтэй өрсөлдөгч Пакистаны Мойн Хан хараахан гүйцэж чадсангүй. Монголоос өрсөлдөж буй Э.Цэрэндолгор саналын тоогоор тэргүүлэхэд монголын 100 мянган файсбүүк хэрэглэгчдийн бараг тал хувь нь сана
Швейцарьчууд эдийн засгаа дэмжихийн тулд тулд дотоодын үйлдвэрлэлээ дэмжих болжээ. Энэ оны баярын улирлаар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн худалдан авах швейцарьчуудын тоо бусад Европын улстай харьцуулахад харьцангуй доогуур байна. Тус улсын худалдан авагчдын 33 хувь нь 1000-аас дээш еврог бэлэг худалдан авахад зарцуулж байгаа бол Европын бусад улсад энэ тоо 62 хувьтай байгаа юм. Швейцарьчуудын хувьд эдийн засгаа дэмжихийн тулд дотоодын үйлд
Их Британи улсын нийслэл Лондон хотноо зохиогдож буй “Дэлхийн мисс 2014” тэмцээний “Social media awards” буюу онлайн санал асуулга өнөөдөр албан ёсоор хаагдах гэж байна. Тиймээс манай улсыг төлөөлөн оролцож буй мисс Т.Батцэцэг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан саналаа амжиж өгөхийг уриалжээ. Энэхүү санал асуулгад Miss World Miss World - Mongolia болон http://www.missworld.co
Мексикийн Герреро мужийн Багшийн их сургуулийн 43 оюутны нэгнийх нь цогцсыг таньж, гэр бүлд нь хүлээлгэн өгсөн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Амиа алдсан оюутны цогцсоос хэд хэдэн шинжилгээ авч, ар гэрийнхнээр нь таниулсан байна. “Хохирогчийн нэрийг Александр Мора гэдэг. 22 настай. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард сураггүй алга болсон 43 оюутны нэг” гэж Герреро мужийн цагдаагийн дарга Хосе Луис мэдэгджээ.