Хэвлэл мэдээллийн салбарын волейболын тэмцээн болно

Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дундах анхдугаар “Супер цом-2015” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын дунд (телевиз, радио, сонин, сайт, сэтгүүл) болж буй тус тэмцээн ирэх амралтын өдрүүдэд буюу нэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд Ус сувгийн удирдах газрын зааланд болох юм.

2236 | 9 жилийн өмнө | 0

ДУНДГОВЬ АЙМГИЙН БӨХЧҮҮДИЙН ЭЭЛЖИТ БАРИЛДААН АДААЦАГ СУМАНД БОЛНО

XVII жарны модон хонин жилийн сар шинийн баярт зориулсан Дундговийн хүчитнүүд барилдаан энэ сарын 31-нд тус аймгийн Адаацаг суманд болох гэж байна. 31-ний бямба гарагийн 13 цагаас барилдаан эхлэх бөгөөд Адаацаг сумаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх юм. Өмнөх барилдаан Эрдэнэдалай суманд болж аймгийн арслан Э.Даш түрүүлж, Г.Баяржавхлан аймгийн харцага Х.Батбаяр үзүүр булаасныг уншигчид маань санаж буй биз ээ. Тус барилдааны ивээн тэтгэгчээр Адаацаг

2253 | 9 жилийн өмнө | 0

Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын улсын аварга эхэллээ

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2015.01.10/ Төрийн ордонд эхэллээ.

2332 | 9 жилийн өмнө | 0

Мөсний шагайн холбоо Архангай аймагт албан ёсоор байгуулагдлаа

2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн мөсний шагайн холбоо албан ёсоор байгуулагдаж, тамга тэмдгээ баталгаажуулан, тэргүүнээр аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ дэд тэргүүнээр Ц.Ганболд, С.Чулуун-Эрдэнэ, нарийн бичгээр Ч.Батнайрамдал нар сонгогджээ.

2183 | 9 жилийн өмнө | 0

Чөлөөт бөхийн улсын аварга эхэллээ

Өнөөдөр Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” танхимд эхэлж байна. Тэмцээн нэгдүгээр сарын 11-нийг дуустал үргэлжлэх юм. Тэмцээнд оролцож буй тамирчид эмэгтэй (48 кг, 58 кг), эрэгтэй(57 кг, 70 кг, 97 кг) тус бүр долоон жинд өрсөлдөх юм байна.

2104 | 9 жилийн өмнө | 0

А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёрыг яаж эрэмбэлсэн тухай МҮБХ-ны мэдэгдэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар өнгөрсөн наадмын өмнө А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт дархан аварга цол хүртээсэн. Тэр үеэс эхлэн нэг өдөр адилхан цол авсан хоёр аваргыг хэрхэн эрэмбэлэх талаар бөх сонирхогчдын дунд маргаан дэгдэж эхэлсэн юм. Учир нь дархан аварга А.Сүхбат нь аварга болон далай, даян цолуудыг Г.Өсөхбаяраасаа түрүүлж хүртсэн байдаг. Тиймээс жижиг хэмээх А.Сүхбат аваргыг зүүний магнайд гарах ёстой хэмээн үзэж байсан. Харин МҮБХ үүнээс өөрөөр буюу "Үндэсний их б

2572 | 9 жилийн өмнө | 0

Алтан бүргэдийн эзэд тодорлоо

Орхон аймгийн Телевизүүдийн Холбооны дээд шагнал “Алтан бүргэд” ёслолын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. 2014 оны шилдгүүдээ  тодруулахдаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Гомбын Золжаргалыг урьж Орхон аймгийн уран бүтээлчдийн бүтээл хөндлөнгийн үзэгч болон мэргэжлийн хүний нүдэнд хэрхэн тусч байгаагаар нь дүгнэсэн нь онцлог боллоо.

2569 | 9 жилийн өмнө | 0

Монгол улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд өнөөдөр шагнал гардуулна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулан Монгол улсын Ерөнхийлөгч Төрийн ордонд өнөөдөр шагнал гардуулах юм байна.

2398 | 9 жилийн өмнө | 0

Дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд байр бэлэглэжээ

Өчигдөр МЧБХ-ны шинэ жилийн цэнгүүн “Кроун брахауз” зоогийн газарт өвлийн өвгөнтэй, дуутай хууртай, хөгжилтэй, шагналын хуртай болж өнгөрлөө

2537 | 9 жилийн өмнө | 0

Жудочдийг 10.000 ам.доллараар шагнажээ

М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар 10.000 ам.долларын шагнал хүртжээ. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос дэлхийн чансааг тэргүүлж буй тэргүүн бөхчүүдээ шагнахаар болжээ. Дэлхийн шилдгүүдийн эгнээд Францаас дөрөв, Гүржийн хоёр, Нидерландын хоёр, Монголоос хоёр, Грек, ОХУ, Куба,Чех улсаас тус бүр  нэг, нэг жүдоч багтжээ.   Мөн манай хоёр тамирчин үүн дээр нэмж ОУОХ-ны ирэх олимпийн тэтгэлгийн 1000 долларыг улирал тутам хүртэх билээ.

2100 | 9 жилийн өмнө | 0

Эрдэнэт хотын Хангарьд спорт клуб багаараа мөнгөн медаль хүртэв

  Монголын туялзуур сэлэмний холбооны “А” зэрэглэлийн тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Мираж ресторанд болж өнгөрлөө.

3813 | 9 жилийн өмнө | 902

Монголчууд ой тогтоолтын ДАШТ-д ТЭРГҮҮЛЭЭ

Монголчуудын ой ухааныг дэлхийд дахин үнэлүүлжээ. Ой тогтоолтын 23 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хайнаньд энэ сарын 7-14-ний өдрүүдэд боллоо. Энэхүү тэмцээнд манай улсын ой тогтоолтын баг амжилттай оролцож, нийт 11 медаль хүртэн оюуны тамирчид маань 26 орны 184 тамирчдыг хошуучилж, багийн дүнгээр нэгдүгээр байранд бичигджээ. Мөн дунд насны ангилалд өрсөлдсөн Э.Пүрэвжав, А.Анударь нар багц хөзөр цээжлэх төрөлд нэг цагт 520 ширхэг хөзөр цээжлэх нормоо ханга

1900 | 9 жилийн өмнө | 0

Б.Амартүвшин, Э.Гэрэлмаа нар Азийн аварга боллоо

Азийн залуучуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Хонгконгод энэ сарын 13-14-ний өдрүүдэд зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөсөн байна. Уг тэмцээнд манай тамирчид амжилттай оролцож, хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, БНСУ-ын дараа гуравдугаарт бичигджээ. 

1859 | 9 жилийн өмнө | 0

“Аварга хөтөлбөр” аварга тамирчдыг төрүүлж байна

Ховд аймгийн ИТХ-аар батлагдсан “Аварга” хөтөлбөрийн хүрээнд 10 төрлийн спортын секц дугуйланд 500 гаруй тамирчин оролцжээ.

1969 | 9 жилийн өмнө | 0

Төв Ургац баг лигийг итгэл төгс тэргүүлсээр...

МҮСБХ-с зохион байгуулж байгаа Эмэгтэй Үндэсний Супер Лигийн 4 дэх тоглолт өчигдөр боллоо. Энэ өдөр Лигийн эхний тоглолтондоо хожигдол хүлээгээд байсан XZ Sharks 64баг, Дорноговь Таван Дохио багууд учраа таарсан.

2205 | 9 жилийн өмнө | 0

Аваргуудын лигийн шилдэг 16 баг тодорлоо

Аваргуудын лигийн хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтууд өнгөрөгч шөнө явагдаж өндөрлөлөө. Ингэснээр шөвгийн 16 багийн нэрс тодорсон байна.   ӨЧИГДӨР БОЛСОН ТОГЛОЛТУУДЫН ҮР ДҮН: Байерн М 3:0 ЦСКА Гоолыг Мюллер 18’ (пеналт), Роде 84’, Гётце 90’ Рома 0:2 Ман сити Насри 60’, Забалета 86’ Аякс 4:0 Апоэл Гоолыг Шёне 45+1’ (пеналт), 50’, Клаассен 53’, Милик 74’ Барселона 3:1 ПСЖ

1941 | 9 жилийн өмнө | 0

Б.Сэр-Од олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Японы Фүкүока хотод олон улсын марафон гүйлтийн нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Шагналын сан өндөртэй уг тэмцээнд манай улсаас гавьяат тамирчин Б.Сэр-Од оролцож хүрэл медаль хүртжээ. Тэрээр хоёр цаг 08 минут 50 секундэд замаа туусгаж барианд орсон байна. Оны сүүлчийн марафон гүйлтийн олон улсын нээлттэй тэмцээнд 13 орны тамирчин оролцсон бөгөөд дэлхийн рекордыг эзэмшигч Кен марафонч Патрик Макау түрүүлжээ.

1755 | 9 жилийн өмнө | 0

Ж.Нурлан дэлхийн аварга боллоо

Энэтхэгийн Мумбай хотод эхэлсэн бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас найман тамирчин оролцож байгаа бөгөөд эхнээсээ медалийн тавцанд зогсч эхлэв.

1879 | 9 жилийн өмнө | 0
Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна