Авто машины гарааш байсан газрыг чөлөөлснөөр 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоёр давхар цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт тус цэцэрлэг ашиглалтад ороод байна. Хоёр жилийн өмнө авто машины гарааш байсан газарт цэцэрлэг баригдсан нь иргэд санаачлага гарган газрыг чөлөөлж, дүүрэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөс дэмжлэг үзүүлснээр бүтжээ.
“Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсролын төв болон зорилтот 10 сумын насан туршийн боловсролын төвийн нэгжийг түшиглэн “Бага боловсрол нөхөн олгох сургалтын танхим”-ыг байгууллаа. Эдгээр төвүүдээр дамжуулан сургуульд сурч байгаагүй болон бага ангиас сургууль завсардсан орон нутгийн хүүхдүүдэд “Бага боловсрол нөхөн олгох хөтөлбөр”-ийг хэ
Ховд аймгийн Залуучуудын холбоо энэ сарын 7 нд хайрын “Цагаан уул” яруу найргийн наадам зохион байгууллаа. Наадамд 17 яруу найрагч бүтээлээ ирүүлж, хайрын шүлгүүдэр өрсөлдөж, гурван үе шаттай явагдлаа. Эхний гурван байрыг Буянт сумын яруу найрагч Магсаржав, Жаргалант телевизийн сурвалжлагч П.Гантөмөр, Ховд их сургуулийн оюутан Э.Баасанжав нар эзэллээ. Цагаан уул наадамд түрүүлсэн гурван найрагч Улаанбатар хотноо энэ сарын 13 нд болох “Ца
Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөр үеийнхний аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 5-7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. “Урамтай шатар” холбооны байранд болох тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ.
Эмхэтгэлийн шинэ оны анхны дугаарт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Үүгээр, “шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх” зэрэг хэсэг, заалтыг нэмж, “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагд
Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бодлогын болон захирамжлалын баримт бичгүүдийн хэрэгжилтийн мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд “Бодлогын зорилтууд, захирамжлалын баримт бичгийн хэрэгжилт үр дүнг тооцох аргачлал, албан бичгийн стандарт хэрэгжилтийг хэвшүүлэх нь” сэдэвт семинарыг зохион байгууллаа. Семинараар Монгол Улсын ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн
Эмхэтгэлийн энэ оны отгон дугаарт, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хавсралтын хамт нийтэллээ. Энэ хуулиар, Монгол Улсын төсөвт 2014 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээ, ерөнхийлөн захирагч нарт тодорхой хэмжээний төсөв зарцуулах эрх олгосон, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас Орон нутгийн хөгжлийн санд олгох
Нударга зангидах энгийн дасгал нь ой тогтоолтыг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Ялангуяа ямар нэгэн чухал мэдээллийг бүрэн гүйцэд тогтоож авъя гэвэл сонсож хүлээж авч байх үедээ гараа чанга атгах хэрэгтэй. Энэ хөдөлгөөн нь мэдээллийг хадгалах санах үүрэгтэй тархины эсийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэнэ. Ялангуяа баруун гарын нударгаа чанга гэгч нь зангидаж өгвөл дараа нь тэр мэдээллээ бүрэн гүйцэд санаж чаддаг аж.