Японы зүйр үг байдаг. “Бага идвэл их иднэ, их идвэл бага иднэ”. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн амьдралынхаа туршид хоол хүнсээ зөв зохицуулбал урт наслаж тэрнийхээ хэрээр их иднэ. Хэрэв хоол, хүнс, уух зүйлийг хэтрүүлэн хэрэглээд байвал таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, та богино насална. Богино насалсан хүн урт наслаж буй хүнээс бага идэх нь ойлгомжтой.
Гэрэл зураг мянган үгийг ч орлох хүчтэй. Бид дэлхийн өнцөг булан бүрээс таны сэтгэл зүрхэнд шууд хүрч чадах гэрэл зургуудийг цуглуулан танд хүргэж байна. Тэд бүгд хайр энэрэл, аз жаргал, нинжин сэтгэл, зовлон, гоо үзэсгэлэн, зориг дүүрэн гээд бүх л мэдрэмжийг танд мэдрүүлэх болно. Гэвч бид бүгд л бидний богинохон амьдралд энэ бүхэнтэй тулгарах болно.
Ганцхан гэрэл зураг хэдэн мянган гоёмсог үгнээс илүү их зүйлийг өгүүлж чадах нь бий. Цэнхэр гаригийн өнцөг булан бүрт, харилцан адилгүй зан араншин, соёл заншилтай улс орон, айл гэрүүдэд, огтоос өөр төрөл зүйлийн амьтдын дунд гээд янз бүрийн нөхцөлд бий болсон зураглалуудыг харуулсан гэрэл зургуудаас хүмүүс хайр, бахархал, энхрийлэл, баяр, гуниг гээд олон зүйлийг мэдэрдэг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор сэтгэл зүрхийг хайраар бялхааж догдлуулах гэрэл зургийн багцыг үзэж баясахаас татгалз