2014 “СЭТГЭЛД ДОТНО БНХАУ-ЫН ӨМӨЗО” БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА. | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

“СЭТГЭЛД ДОТНО БНХАУ-ЫН ӨМӨЗО” БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

2019-04-29 16:30:34 | 384 | 0


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой, Хятад, Монгол хоёр улсын гадаад харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбоо,  Монгол улсын Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн “Дорнод медиа групп” хамтран Монгол улсын хэмжээнд “Сэтгэлд дотно БНХАУ-ын ӨМӨЗО” бичлэгийн уралдааныг  зарлаж байна.

Уралдааны зорилго:Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагааг улам бүр зузаатган бэхжүүлэх

Бичлэгийн төрөл: Аян замын тэмдэглэл, сурвалжлага нийтлэл.

Хамрах хүрээ:БНХАУ,ӨМӨЗО-ны хот, хошуу нутгаар зорчиж байсан Монгол улсын иргэн, хүүхэд  насанд хүрэгчид

Бүтээлд тавигдах шаардлага:

- Сэдвийн агуулгад нийцсэн байх.

- А4 хоёр нүүр хэмжээтэй байх.

- Баримт болгож фото зургийн хамт ирүүлэх.

-Уралдаанд ирэх материал урьд өмнө нь сонин сэтгүүлд нийтлэгдэж байгаагүй шинэ бүтээл байх.

Материал хүлээн авах газар:Уралдааны материалыг 2019 оны 4-р сарын 20-ноос 5-р сарын 31-нийг хүртлэх хугацаанд Дорнод аймгийн “Дорнод медиа групп” дээр болон dornod_sonin@yahoo.comхаягаар хүлээж авна.

Шагнал:

Нэгдүгээр байр  2.  Мэргэжлийн нэг,   мэргэжлийн бус нэг.  Тус бүр 3000 юань

Хоёрдугаар байр  4.  Мэргэжлийн хоёр,  мэргэжлийн бус хоёр. Тус бүр  2000 юань

Гуравдугаар байр 4.  Мэргэжлийн хоёр ,  мэргэжлийн бус хоёр.  Тус бүр 1000 юань

Уралдаанд оролцсон бүх хүнд дурсгалын зүйл гардуулна. Уралдааныг хоёр шатаар дүгнэнэ.  Бүтээл хүлээн авах хугацаа 4-р сарын 20-ноос 5-р сарын 31-ний хооронд  Монгол улсын Дорнод аймгийн “Дорнод медиа групп” –ын байранд хүлээн авна. Эхний шалгаруулалтыг бүтээл авсанаас хойш 7 хоногийн дотор шалгаруулна. Эцсийн буюу шийдвэрлэх шатыг Хятад, Монгол хоёр улсын мэргэжлийн, нэр хүндтэй хүмүүсээс бүрдсэн  хамтарсан комисс  шалгаруулна.

Зохион байгуулах комисс: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны Мэдээ мэдээллийн алба, Утга урлагийн холбоо

Хамтран ажиллах байгууллага: Дорнод аймгийн ЗДТГ,Монгол улсын Дорнод аймгийн “Дорнод медиа групп”,

              Харилцах утас: 8907-0313    8801-3312   8858-5324

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна