2014 Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх санал дээр тохиролцжээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх санал дээр тохиролцжээ

2019-11-06 01:51:41 | 8 | 0


Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ард нийтийн санал асуулга явуулах тухай асуудлаар зөвшилцөх,  судлах ажлын хэсэг хуралдаж, зарим асуудалд зөвшилцөлд хүрчээ.

Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд АН-аас ирүүлсэн гурван саналаас Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж дэмжсэн байна. Харин бусад саналыг нээлттэй үлдээж, цаашид намын бүлэг, зөвлөлөөр дахин ярилцсаны үндсэн дээр зөвшилцлийг үргэлжлүүлэхээр тохирчээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх нь зүйтэй гэдэг санал дээр тохиролцлоо. Үлдсэн хоёр асуудал дээр талууд саналаа хэлсэн. Зөвшилцлийн ажлын хэсгийн хурал маргааш нөгөөдөр үргэлжлэх байх.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналын тухайд МАН, АН-ын гишүүд санал нэгдэж байгаа. Харин Ерөнхийлөгчийн институцийн хувьд өөр байх суурьтай байгаа. Тиймээс энэ саналаар дахин хуралдах байх. Тэгж байж гурав дахь асуудлаа ярина" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна