2014 Хүүхдээ амаар бүү хоолло | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Хүүхдээ амаар бүү хоолло

2019-11-06 02:07:27 | 6 | 0


Ходоодны хавдарт хүргэж байгаа хеликобактерийн халдвартай тэмцэж, урьдчилан сэргийлэх нь хүүхдээ зөв хооллохоос эхэлнэ. 0-5 нас хүртэлх хүүхдийг бор хоолонд оруулах процессоор дамжин хеликобактеритай эцэг эхээс хүүхдэд халдвар дамждаг.

Үүнийг японууд баталчихсан. Хүүхдийг бор хоолонд ороход амаараа ам дамжуулан хооллох нь буруу. Амаараа дамжуулснаас бага насны хүүхэд хеликобактерийн халдвар үүсгэдэг. Эх нялхсын төвийн дурангийн эмч Отгонсүрэн докторын ажлынхаа хүрээнд монгол хүүхдүүдийн дунд хеликобактерийн тархалт ямар байгааг судлахад 70-80 хувь нь халдвартай байсан. Тэгэхээр бид амьдралынхаа дадал хэвшлийг өөрчлөх хэрэгтэй.

Хелокибактерийн халдвартай аав, ээжүүд амаараа ам дамжуулан хүүхдээ хооллохыг 100 хувь зогсоох ёстой. Дээр нь давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Хорт хавдар үүсгэдэг эрсдэлт гол хүчин зүйлсийг байхгүй болгосноор алсдаа хавдрын тархалт буурах нөхцөл бүрдэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна