Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгох хөтөлбөр зарлагдсан байна.
Хэрэв та сонирхож байгаа бол дараах болзлыг хангах хэрэгтэй юм. Үүнд:
-
Сургуулийн захиргаа, оюутны байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэх тухай албан тоот;
-
Нэр дэвшигчийн мэдүүлэг
-
Дүнгийн тодорхойлолт
-
Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд
-
“Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдвээр 500 үгэнд багтаасан эссэбичсэн байх шаардлагатай юм байна.Материалыг2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрхүртэл хүлээн авах юм байна.
Сэтгэгдэл үлдээх