2014 Угаарын хий мэдрэгчийг энэ сард олгоно | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Угаарын хий мэдрэгчийг энэ сард олгоно

2019-11-07 04:00:41 | 6 | 0


Нийслэлийн засаг дарга энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс Угаарын хий мэдрэгчийг олгохооор болсон боловч өнөөдрийг хүртэл олгож эхлээгүй байгаа билээ.

Тэгвэл энэ талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Энэ асуудал судлагдаж байгаа. Мэдрэгч нь дотроо үзүүлэлт, үнэ ханш гээд олон янз байдаг. Ганцхан Хятад улсад л үйлдвэрлэдэг юм байна. Xарин бусад оронд захиалгаар хийдэг юм байна, захиалгаар хийлгэвэл өндөр үнэтэй тусахаар байна. Ямартай ч энэ сардаа багтаагаад бүх айлуудад суурилуулна” гэсэн байна.

Гэр хороололд амьдарч буй өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг үнэгүй олгоход зургаан тэрбум төгрөг зарцуулахаар байгааг Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанаар мэдээлж байсан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна