2014 Н.Төгсцогт Гари нар тулалдана | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Н.Төгсцогт Гари нар тулалдана

2019-11-07 04:01:51 | 5 | 0


Мэргэжлийн боксын “IBO” холбооны дэлхийн аварга, “Лондон 2012” олимпийн болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт АНУ-ын тамирчин Гари Рассельтай тулалдахаар болсон байна. Одоогоор тулааны товыг хараахан зарлаагүй байгаам байна.

Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн (WBC) 57 дахь конгрессоор хагас хөнгөн жингийн аварга АНУ-ын Гари Расселийг “King Tug” буюу Н.Төгсцогттой заавал тулалдахыг үүрэг болгосоноортулалдах гэрээ хүчин төгөлдөр болсон ажээ. Тэд тавдугаар сард тулалдах ёстой байсан ч Рассель зөвшөөрөөгүй юм. Гари Рассель нь мэргэжлийн боксын ринг дээр 30 удаагийн халз тулаанд нэг удаа ялагдаж,  17-г нь хүнд цохилтоор ялсан, дэлхийн аваргын бүсийг гурван удаа хамгаалсан чадварлаг тамирчин юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна