2014 Esis аппликейшнээр хүүхдийнхээ дүнг хянах боломжтой боллоо | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Esis аппликейшнээр хүүхдийнхээ дүнг хянах боломжтой боллоо

2019-11-07 04:07:46 | 8 | 0


Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүхий л сургууль, цэцэрлэгийн сурагчдын мэдээлэл, ирц, чөлөө, гэрийн даалгавар, хичээлийн хуваарь, сургууль цэцэрлэгийн хөрөнгө, багшлах боловсон хүчин зэрэг мэдээллийг эцэг эхчүүд ESIS аппликеэйшнээр дамжуулан хянах боломжтой болсон байна.

Багшийн оруулсан өдөр тутмын ирц, дүн үнэлгээ зэрэг мэдээллүүдийг оруулснаар эцэг эхчүүд хүүхдийнхээ сургууль дээр болж байгаа мэдээллийг цаг алдалгүй авах юм байна. ESISаппликэйшн нь эцэг эхийн, багшийн, цахим сурах бичгийн гэсэн гурван системтэй бөгөөд хэрэглэгч өөрийн сегмэнтэд тохирох төрлөөр бүртгүүлэн нэвтрэх юм. Мөн энэхүү аппликейшнээр дамжуулан багш бүр Боловрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамны сайдад санал хүсэлтээ шууд хүргэх боломжтой ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна