2014 Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо 4 дахин буурчээ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо 4 дахин буурчээ

2019-11-07 04:11:31 | 8 | 0


2019 онд улсын хэмжээнд 603 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаагаас 2019 ондоо багтааж 48 сургууль, 93 цэцэрлэг ашиглалтад оруулахаар зорьж байна. Барилгын ажил авсан компанийн удирдлагуудтай удаа дараа уулзаж, хариуцлага ярьж ажилласны хүчинд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоо дөрөв дахин, суралцагчдын тоо 12 дахин буурчээ. Өнгөрөгч хичээлийн жилд нийслэлд гурван ээлжтэй 23 сургууль байсан бол өнөөдрийн байдлаар хоёр үлдсэн байна. Асуудлыг хичээлийн жилдээ багтааж шийдэх аж.

Харин сурах бичгийн хувьд нэгдүгээр улиралдбага анги 100 хувь, дунд, ахлах ангийн 40 хувь номтой байсанбайна Ойрын хугацаандүлдсэн хэсгийг бүрэн хангах гурван сая ном хэвлэгдэж байгаа юм байна.. Сая авсан мэдээллээр 6, 7, 11, 12 дугаар ангийн сурах бичгүүд түгээгдээд эхэлсэн байна гэдгийг салбарын сайд хэллээ.Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд сурах бичгийг дамын үнээр зах зээлээс авдаг байсан.

Энэ нь зарим өрхийн төсөвт дарамт учруулж, номыг нь авч өгөхгүй байх шалтгаан болж байсныг энэ жилээс сургуулийн номын сангаар дамжуулж, сурах бичгийг төлбөртэй ашиглуулах үйлчилгээ нэвтрүүлснээр бүх сурагчийг номтой болгох зорилт хэрэгжиж байгаа юм. Үйлчилгээний төлбөр ашигласан жилээсээ хамаарч бүх ном багцаараа 12-21 мянган төгрөгт багтах бөгөөд энэ мөнгө дараа дараагийн жилийн сурах бичгийн хэвлэлтэд зарцуулагдах ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна