2014 Цасан шуургатай | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Цасан шуургатай

2019-11-08 01:56:58 | 5 | 0


Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Ховдын өмнөд хэсгээр, маргааш өдөр Говь-Алтайн нутаг болон Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр их цас орно.

Энэ сарын 8, 9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 12-нд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэн даваа гүвээ хаагдахыг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулж байна.

-Арваннэгдүгээр сарын 7-ны 20:00 цагаа­с 8-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсэг, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 9-14 градус хүйтэн, Их Нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эгь-Үүр голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

​Зүүн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

 

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.                                                  

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна