2014 Д.Одбаяр: Би тийм үйлдэл хийсэн байж магадгүй | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Д.Одбаяр: Би тийм үйлдэл хийсэн байж магадгүй

2019-11-08 02:01:07 | 4 | 0


Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр байцаалт өгч байгаа тул арав хоног БНСУ-аас гарах эрхгүй болоод байгаа билээ.

Өчигдөр орон нутгийн цагаар 10:45 цагаас эхлэн түүнийг байцааж эхэлсэн бөгөөд есөн цаг үргэлжилсэн байцаалтын үеэр Цэцийн дарга Д.Одбаяр согтуу байсан тул тухайн үед юу болсныг санахгүй байна гэсэн талаар Инчеоны цагдаагийн газраас мэдээлээд байгаа аж.

Байцаалтын үеэр Д.Одбаяр “Хохирогч ийм гомдол гаргасан бол би тийм үйлдэл гаргасан байж магадгүй” хэмээн мэдүүлсэн гэж United Press International олон улсын агентлагаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна