Сүхбаатар аймагт "АГТАНА ХҮРЭЭТ-2019" хүлэгч эрсийн наадам болно

2019-11-15 03:50:49 | 1731 | 0


Сүхбаатар аймагт "АГТАНА ХҮРЭЭТ-2019" ХҮЛЭГЧ ЭРСИЙН НААДАМ БОЛНО

Монгол Улсын Соёлын үнэт өв, үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон Монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, мөн хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл уламжлал, ахуйгаа гэрэл зургийн хальсанд мөнхлөн үлдээж, дэлхий нийтэд сурталчлах зорилготой "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, Олон улсын гэрэл зургийн наадам хоёр дахь жилдээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн Богд хайрханы энгэрт энэ сарын 16-17-ны өдрүүдэд болно.

Наадмын хүрээнд өмнөх жилийн фото зургийн уралдаанд шалгарсан зургууд болон адуу эдлэх соёлыг харуулсан эд өлгийн зүйлс, аймгийн Угсаатны зүйн музейн үзмэрүүдээр үзэсгэлэн гаргах юм байна. Мөн галын наадам, тойрон бүжиг, язгуур урлаг, театрчилсан тоглолт, ХЖТ-ын урлагийн тоглолт гээд олон талт арга хэмжээ хөтөлбөрт оржээ.

Энэ жилээс бүсийн чанартай болж, ӨМӨЗО, Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь адуучид оролцох бөгөөд хүлэгч эрсийн авхаалж сорьсон, хос морьтон, адуу дэллэх, ногт, хазаар зангидах, жирэм сүлжих зэрэг тэмцээн зохион байгуулагдах юм байна. Шагналын сан нь:

1. Хүлэгч эрсийн авхаалж сорьсон тэмцээн
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 сая ₮/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /800.0₮/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /500.0₮/
Тусгай байр: Өргөмжлөл, хурдан удмын адуу

2. Фото зургийн уралдаан
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /500.0₮/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /300.0₮/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /200.0₮/

3. Хос морьтон шалгаруулах
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /500.0₮/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /300.0₮/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /200.0₮/

4. Адуу дэллэх тэмцээн
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /50.0₮/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /30.0₮/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /20.0₮/

5. Ногт, хазаар зангидах, жирэм сүлжих тэмцээн
1-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /50.0₮/
2-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /30.0₮/
3-р байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /20.0₮/

Үзэгчдийн дундаас Шилийн сайн эр Торой Бандийн дүрд хувирч, өвөрмөц төрхийг харуулж чадсан нэг үзэгчийг шалгаруулж урамшуулах аж.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна