Дэлхийн аварга Моллаей Саеид Монголын иргэншилтэй боллоо

2019-12-02 05:34:19 | 1417 | 0


Жүдо бөхийн дэлхийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Ираны жүдоч Моллаей Саеид Монголын иргэншилтэй болсон талаар judoinside.com мэдээллээ.

Ингэснээр Моллаей Саеид Чиндаод болох Мастерсын тэмцээнд Монгол Улсын нэрийн өмнөөс барилдах юм. Түүний хувьд өмнө нь Олон улсын цагаачдын багийн бүрэлдэхүүнд барилддаг байсан бол Олон улсын Жүдо бөхийн холбооны вэбсайтад Монголын багт багтсаныг мэдээлсэн байна.

Моллаей Саеид +81 кг-ын жинд барилддаг бөгөөд жиндээ дэлхийд гуравт бичигдэж байгаа бол Монгол Улсаас Отгонбаатарын Ууганбаатар 17-д Нямсүрэнгийн Даваасүрэн 27-д эрэмблэгдэж байгаа талаар  judoinside.com мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна