Улаанбаатар хотын агаарын бохирдлыг цаг тутамд 15 цэгээс мэдээлж байна. Бохирдлыг Франц, Япон улсад үйлдвэрлэсэн баталгаат тоног төхөөрөмж ашиглан мэдээлж буй учир агаарын бохирдлыг хэмжиж буй харуулуудын мэдээнд итгэж болно хэмээн Байгаль орчны хэмжилзүйн төв лабораторийн Агаарын хэсгийн ахлах инженер Б.Бархасрагчаа ярив.
Энэ жилээс эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлснээр хотын агаарын бохирдол дунджаар 50 хувь буурсан хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. 2019 оны арванхоёрдугаар сарын 18-ны 10.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын мэдээг хүргэж байна.
10 цагийн байдлаар Баянхошуунд АЧИ 449 буюу ИХ бохирдолтой байгаа бол МҮОНРТ-ийн орчимд АЧИ 353, Толгойтод 343 буюу бохирдолтой байна. Харин Зуун айл орчимд 115, Баянзүрх дүүрэгт 172 буюу бага бохирдолтой байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх