2014 Сонгуулийн хуулийг эцэслэн батална | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Сонгуулийн хуулийг эцэслэн батална

2019-12-19 03:06:15 | 118 | 0


УИХ-ын хоёр Байнгын хороо өнөөдөр хуралдаж, чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.

Байнгын хороодын хуралдааны дараа УИХ-ын чуулган хуралдаж, УИХ-ын сонгуулийн тухай болон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах юм.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна