Оросын тагнуулын байгууллагын гадна зэвсэгт халдлага гарчээ

2019-12-20 03:16:47 | 1413 | 0


Москвагийн төвд байрлах ОХУ-ын тагнуулын гол байгууллага гэгдэх “Холбооны Аюулаас Хамгаалах Газар”-ын гадна өчигдөр зэвсэгт халдлага гарсан байна.

Автомат буугаар зэвсэглэсэн үл таних этгээд оройн 6:00 цагийн үед тагнуулын байгууллагын үүдэнд гал нээжээ. Энэ үеэр нэг хүн амиа алдаж, таван хүн гэмтсэн гэж ОХУ-ын мөрдөн байцаалтын хороо мэдээлэв. Хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Сүүлд аюулаас хамгаалах албаны хүн зэвсэгт этгээдийг буудан хөнөөжээ. Халдлага үйлдсэн этгээд хэн болох, ямар зорилготой байсан нь тодорхойгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр сэтгүүлчдийн асуултад хариулдаг томоохон хэмжээний хэвлэлийн хурал хийдэг. Уг хурал дууссанаас хэдхэн цагийн дараа зэвсэгт халдлага гарсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна