2014 Дуучин Ану хүүхдийн эмнэлэг барина | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Дуучин Ану хүүхдийн эмнэлэг барина

2019-12-20 04:23:40 | 70 | 0


 “Гала” хамтлагийн гишүүн, дуучин Ч.Уранхолбоо буюу Ану ирэх жил хүүхдийн эмнэлэг барихаар шийдсэнээ өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тодруулбал, тэрээр улсын тодотголтой хүүхдийн эмнэлгүүдийн ачааллаас үүдэн хүүхдүүд шалан дээр хэвтэн эмчлүүлж буй дүр зургийг харж, нийтлэл уншсаныхаа дараа ийн шийдсэн аж. Таван хүүхэдтэй ээжийн хувьд хүүхдийн эмнэлэг дутагдсан нийслэлийн өнөөгийн төрх түүнд таалагдсангүй.

Энэ тухайгаа тэрээр бичихдээ “Сургуулийн насныхан дунд ханиад хүрээгүй хүүхэд алга,Ханиад хүрээд 2 хоноод л хүндэрч шөнөжин халуурч эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна.Ганц хоногт 60н хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлэхээр ирж байхад,эмнэлгүүд хүлээн авах боломжгүй шалаар нэг хүүхдүүд хэвтэж байна!!өвөл бүр л энэ асуудал давтагдсаар байхад ядаж хүүхэд багачуудаа хэвтэн эмчлүүлэх хэдхэн эмнэлэг өөрсдөө чаддаггүйн бол чаддаг хүмүүсээр нь хурдан бариулчхаач дээ!!!Ард түмэн ахин дахин хууртахгүй шүү!Хаа ч очсон өвдсөн хүүхдүүдээ харж хоносон ядарсан ээжүүд????????боломжгүй зүйл гэж хүсээд байгаа юм биш шүү дээ.Дараа жил та бүхэнд сэтгэл байхад бүхнийг болгодогийг харуулж таван хүүхэдтэй нэг эх хүн хүүхдийн эмнэлэг барьж,байгуулж харуулна аа, худлаа ярихгүй,хулгай хийхгүйгээр” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна