Токиогийн олимпийн ордон албан ёсоор нээгджээ

2019-12-23 03:33:19 | 364 | 0


2020 оны Токиогийн олимп, паралимпийн наадмын гол ордон болох Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг ням гаригт албан ёсоор олон нийтэд нээлттэй болгожээ. Энэхүү Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн ёслолд зориулж спорт, урлаг, соёлын арга хэмжээнүүдийг зохион байгуулж, Японы спортын одод, Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дизайнер зэрэг хүмүүс оролцжээ.

Олон нийтэд нээлттэй болж буй Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд 2020 оны Токиогийн олимп, паралимпийн нээлт, хаалтын ёслолын ажиллагааг зохион байгуулах бөгөөд Токиогийн олимпийн үеэр хөнгөн атлетик, хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Нийт 156.9 тэрбум иен буюу 1.44 тэрбум ам.долларын өртөгөөр баригдсан уг цэнгэлдэх хүрээлэн 68 мянган хүчин чадалтай ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна