Төрийн үйчилгээг гар утаснаасаа авдаг боллоо

2019-12-23 03:56:35 | 246 | 0


Төрийн үйлчилгээний хураамжийг И-баримт аппликэйшнээр төлөх боломжтой болсон нь иргэд банканд дугаарлах шаардлагагүй болж, цаг хугацаагаа хэмнэсэн шийдэл болжээ.

Өөрөөр хэлбэл иргэд И-баримт аппликэйшнээр татварын буцаан олголтоо авахаас гадна гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах, авто тээврийн хэрэгслийн татвар төлөх, улсын бүртгэлийн лавлагаа авах зэрэг одоогоор төрийн 18 төрлийн үйлчилгээ, 20 төрлийн лавлагаа авах боломж бүрдээд байна. Цаашлаад төрийн бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа авдаг болох энэхүү ажлыг үе шаттайгаар нэвтрүүлэх юм. Дээрх үйлчилгээнүүдийг гар утаснаасаа авахын тулд иргэд өөрийн утсан дээрх И-баримт аппликэйшн руу нэвтрэн “Төрийн үйлчилгээ” цэсийг сонгон хүссэн үйлчилгээгээ идэвхжүүлнэ.

Үүний дараагаар харилцагч төлбөр төлөх арилжааны банкаа сонгон тухайн банкны интернэт банкаар, эсвэл Social Pay зэрэг дижитал хэтэвчний тусламжтайгаар үйлчилгээний хураамжаа  төлөхөд л хангалттай.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна