2014 Ц.Сандуй нарын гомдлыг хэлэлцэнэ | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Ц.Сандуй нарын гомдлыг хэлэлцэнэ

2019-12-23 04:00:52 | 90 | 0


Нийслэлийн ИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын давж заалдах гомдлыг маргааш хэлэлцэхээр болжээ.Тодруулбал, тэднийг “60 тэрбум” буюу төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах хэрэгт буруутгаж, анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Ингэхдээ ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд давж заалдах гомдол гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хурлыг маргааш Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 09.00 цагт товложээ. Тэдний өмгөөлөгчөөр М.Ариунболд Б.Мэргэн Э.Хашчулуун Г.Мөнхбат Т.Дэлгэрбаяр Д.Дашдамба нар ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна