Т.Баярхүү: А.Баттөрийг шалгаж байгаа нь үнэн

2019-12-26 03:17:34 | 243 | 0


Оффшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар өчигдөр хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлсэн. А.Баттөрийн хувьд 2012-2016 онд Батлан хамгаалахын дэд сайдын алба хашиж байсан дипломат албанд 16 жил ажилласан нэгэн юм.

Түүнийг мөнгө угаасан хэрэгт шалгаж буй эсэхийг АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал, хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүүгээс тодруулахад “Дипломат ажилтан мөнгө угаасан байж болзошгүй үйлдэлд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа.

Мөнгийг  хил давуулан, өөр улсын банк санхүүгийн байгууллагааг дамжуулдаг зүйл яригддаг.Манайд шалгагдаж байгаа хэргүүдийн дийлэнх нь АТГ-ын ажиллагааны хүрээнд илрүүлсэн хэргүүд, тодорхой хувь нь иргэд, бусдаас ирсэн гомдлын хүрээнд шалган тогтоодог” гэсэн тайлбарыг өгч байна.

Харин Гадаад харилцааны саяд Д.Цогтбаатар “Франц улсад суугаа Элчин сайд А.Баттөрийг хууль хяналтын байгууллага өөрхийнөө эрх үүргийн дагуу хяналт шалгалтаа хийгээд явж байгаа. Хил давах эсэх дээр тодорхой хэмжээний хяналт тавьсан гэсэн мэдээлэл бидэнд албан ёсоор ирсэн. Хэрэв эрүүгийн хэргийн шинжтэй бол хариуцлагын асуудал гарч ирнэ” гэсэн тайлбарыг өгч байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна