2014 Олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тавина гэв | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тавина гэв

2019-12-26 03:21:47 | 147 | 0


Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга, хурандаа Б.Батболдын өгч буй мэдээллээр "Олон торгуультай тээврийн хэрэгслийн үйлчилгээнд хязгаарлалт тогтооно. Тухайлбал, үзлэг оношилгоонд ороход заавал торгуулиа төлсөн байх, жолооны үнэмлэхээ гээгээд дахин авах гэж буй нөхцөлд өмнөх торгуулиудаа өгч байж авах гэх мэт арга хэмжээг авахаар төлөвлөж байна.142 удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл ч бий. Ихэвчлэн олон удаагийн торгуультай тээврийн хэрэгсэл нь байгууллагын нэр дээр байдаг.  Энэ жилийн хувьд хамгийн их торгууль авсан нь 56 удаагийн торгуультай байгаа" хэмээн мэдээлэв.

Зам тээврийн ослын тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд "Саяхан зам тээврийн осол гаргаж, явган зорчигч мөргөж, зугтаасан тээврийн хэрэгслийг олж тогтоосон. Иргэд сэжиг бүхий тээврийн хэрэгслийн талаар мэдээллийг цагдаагийн байгууллагад өгөх нь ослын илрүүлэлтэд эергээр нөлөөлөх болно гэдгийг хэлмээр байна.Осол гэхээр хоёр машин хоорондоо мөргөлдөх, шүргэлцэхийг хэлнэ гэж ойлгох хүн их бий. Гэтэл түр зуур утсаа харах зэргээр анхаарал сарнисны улмаас гэрлийн шон мөргөх, жалга руу унах гэх зэрэг ослууд гарсаар байна.

Гэрлийн шон мөргөж, гэрлийг ажиллагаагүй болгосноор дараа дараагийн удаад тэр орчинд осол гарах эрсдлийг нэмэгдүүлдэг" гэлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна