Ном унших хурдаа хэрхэн нэмэгдүүлэх вэ

2019-12-27 03:57:07 | 1624 | 0


Ном хурдан уншиж  сурахад тодорхой арга техникээс гадна уйгагүй дасгал сургуулиулалт чухал гэдгийг боловсролын салбарын мэргэжилтнүүд онцолдог.

Тэгвэл та хүүхдийнхээ ном унших хурдыг хэрхэн  нэмэгдүүлэх  вэ гэж санаа зовниж байгаа бол доорхи зөвлөгөөг хэрэгжүүлээд үзээрэй.

Чиглүүлэгч ашигла

Чиглүүлэгч ашигласнаар  бид бүхэн үгэн дээрх микро үйлдлүүдийг багасгах ба үгэн дээр төвлөрөх чадварыг улам дээшлүүлдэг байна. Түүнчлэн чиглүүлэгчийнхээ хурдыг тогтмол нэмэгдүүлсэнээр бид өөрсдийн нүдийг илүү хурдан уншихад дасгах бөгөөд ингэснээр илүү хурдан уншигч болох болно.

Хуруу эсвэл үзэг ашиглан чиглүүлж уншихад эхний үед тийм их тустай биш юм шиг санагдаж болох боловч та үүнийг хэр хэрэгтэй вэ гэдгийг их хурдан хугацаанд ойлгож мэдрэх болно. Эхлэх болон зогсох бүртээ мөрийн 3 дахь үгээс эхлэн унших хэрэгтэй.

Уламжлалт уншлагаар бол бид үргэлж мөр эхлэхэд зүүн талын буюу толгой үгнээс эхлэн уншсаар баруун мөрийн сүлийн төгсгөл үгийг уншиж мөр дуусдаг жамтай. Гэхдээ энэ нэгэн арга байнаа: Та зүүн талаасаа 3 дахь үгнээс өгүүлбэрээ эхлээд баруун талаасаа 3 дахь үгэн дээр дуусгахад таны хараа эхний 2 болон сүүлийн 2 үгийг автоматаар уншиж чаддаг аж.

Мөрөнд 10 үг байлаа гэхэд та 6 үг унших бөгөөд ингэснээр 4 хувийн цаг хэмнэлт гарна гэсэн үг юм.

Эхний үед энэхүү аргыг хэрэглэхдээ нэгдүгээр аргатай хамт хэрэглэх нь хялбар бөгөөд чиглүүлэгчгүйгээр уншиж дадсан нүд маань заавал эхний, эцсийн үгүүдийг автоматаар уншчихаад байдаг.

Энэхүү энгийн 1,2 дугаар аргуудыг хамтад нь хэрэглэж эхэлсэнээр ганцхан 7 хоногийн дотор миний унших хурд 250 байснаа минутанд 500 хүртлээ хоёр дахин нэмэгдсэн бөгөөд та ч бас энэ хугацаанд хоёр дахин хурдан уншиж сурах болно гэдэгтэй би мөрийцөхөд ч бэлэн байна.

Унших авиаг зогсоох

Эхний хоёр арга танд унших хурдаа огцом нэмэгдүүлэхэд амархан туслах боловч уншиж байхад тархинд гарах бяцхан дуу авиа таны унших хурднаас үлэмж ихээр хумслах болно. Хэрвээ та толгойдоо ярьж уншвал уншсан үг бүр тань толгойдоо хэлсэн үгсээр хязгаарлагдах бөгөөд цаашид унших хурдаа нэмэгдүүлэхэд үлэмж саад бэрхшээл учруулдаг.

Оч гялбах мэт жинхэнэ хурдан уншигч болохийн тулд энэхүү тархинд яриад байдаг бяцхан авиаг унтраах хэрэгтэй бөгөөд амарханаар бол нүдээрээ үгийг харахдаа толгойдоо авиа гаргахгүй болгох явдал юм. Эхэндээ энэ их сонин байдаг боловч энэ тархинд хэлэх бяцхан авиа байсан байгаагүй та мэдээллийг боломжийн боловсруулж чадна гэдгээ мэдэх болно. Тэгэхээр энэхүү бяцхан авиаг салгаснаар сум харвах мэт жинхэнэ хурдаар хурдалж өөрийн хүссэнээр уншиж чадна гэсэн үг.

Маш чухал бусдаас ялгагдах чанар

Хүмүүстэй хурдан уншлагын талаар ярилцах үед үргэлж нэгэн асуулт урган гарч ирж байдаг: Хурдан уншлага хийж байхад та удаан уншсантай адил хэрэгтэй мэдээллүүдийг ойлгож чаддагуу? Хариулт нь бол тийм.

Гол түлхүүр нь уншиж байхдаа чухал хэсэг дээр бага зэрэг удааширч байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Энэ нь юу гэж байна вэ гэхээр уншиж буй өгүүлбэрийн 300 үг нь тийм ч чухал биш бөгөөд 50 үг нь маш чухал үг байг. 300 тийм ч чухал биш үгийг өндөр хурдаар уншаад хэрэгцээтэй 50 үгийг энгийн хурдаар уншиж утга санааг нь ойлгогдож байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж байх шаардлагатай гэсэн үг юм.

Дасгал сургуулилт

Яг л бусад бүх чадварууд шиг бид илүү олон удаа дасгал сургуулилт хийснээр өөрийн чадвараа улам дээшлүүлдэг. Үүнтэй нэгэн адил би танд энэхүү 3 аргыг унших бүртээ өөртөө дадал болтол сургуулилахийг санал болгож байна.

Хурдан уншиж эхэлсэн эхний сардаа би өдөр бүр доод тал нь 5 минут эдгээр аргыг сургуулилж байлаа үүний үр дүн нь үнэхээр сайн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй боловуу.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна