ЭЕШ-ын зөвлөмж, билет хичээлүүдийг CD дээр хуулж өгнө

2020-03-18 06:27:23 | 1229 | 0


Коронавирус өвчний халдвар Монгол Улсад илэрсэнтэй холбоотойгоор ЕБС-ийн хичээлийг оруулахгүй байх саналыг эцэг эхчүүдээс ирүүлж байгаа. Нөгөө талдаа хичээлийг оруулах хэрэгтэй гэсэн саналтай хүмүүс ч байгаа юм байна.

Нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор Засгийн газар шийдвэр гаргаж Арванхоёрдугаар ангийг энэ жил төгсөх хүүхдүүдэд ЭЕШ-ын зөвлөмж, билет хичээлүүдийг CD дээр хуулж тарааж өгөхөөр төлөвлөж байна. Энэ жил 28 мянган хүүхэд ЕБС-иа төгсөнө. Хүүхэд бүрт зөвлөмж, билет хичээлүүдийг хүргэлнэ гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна