Засгийн газрын ээлжит хуралдаанаар зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор хойшлуулах боломжтой болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Банкны харилцагч, хэрэглээний зээл авсан иргэд, бизнесийнхэн банкинд хандаж байна. Банкинд 1000 гаруй иргэд, аж ахуйн нэгжээс 1,5 их наяд төгрөгийн холбоотой асуудлаар санал тавьсан. Банкны зүгээс хөнгөлөх зөөллөх боломж байна гэж үзээд активын ангиллын журам гаргасан. Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээг банк бус санхүүгийн байгууллага гаргадаг. Нэгдүгээр сарын сүүлээс хойш коронавирус гарсан. Хүндрэл гарсан судалгааг хийж байна. Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээлтэйбайдаг. Ингээд 90 хоногийн хугацаанд үндсэн өр, зээлийн хүүг төлөхгүй байхаар хойшлуулж байна. Зээл маань гэрээгээр зохицуулагддаг учир ААН гэрээн дээрээ бүтцийн өөрчлөлт хийлгүүлэх боломжтой. Хэрэглээний зээлийн хүү, үндсэн өрийг өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед төлж чадахгүй бол ангилал буурахгүй, хар жагсаалтад орохгүй.
Сэтгэгдэл үлдээх