Зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүнс, ариун цэвэр, боловсролын багц хүргэжээ

2020-03-25 10:20:32 | 24 | 0


COVID-19 цар тахлаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2020 оны хоёрдугаар сарын 17-21-ны өдрүүдэд зохион байгуулж, 24 цагийн цэцэрлэгийн 1,700 хүүхдийг хамруулжээ. 

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ.

Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1,150 хүүхэд, тэдний гэр бүлд зориулан коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгуулсан аж. 

Аяны хүрээнд нийслэлийн таван дүүргийн 81 цэцэрлэгийн 1,150 хүүхдийн гэр бүлд:

Хоол хүнс /сайжруулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /

Эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /

Боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа / багцыг тусламж болгон бэлтгэж ПИН ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргүүлсэн байна. 

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна