Хилийн чанадаас 4,805 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргажээ

2020-03-26 05:23:43 | 84 | 0


Улсын Онцгой комиссоос байгуулсан Шуурхай штабааас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Эхний таван удаагийн нислэг үйлдсэн. Дараагийн нислэгүүд хүлээгдэж байгаа гэнэ.

Консулын газраас өгсөн мэдээллээр хилийн чанадад тархан суурьшсан 4,805 иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлжээ. Харин 200 орчим солонгос иргэн нутаг буцах аж. Ойрын хугацаанд буюу 4 дүгээр сарын 2-ны өглөө 08:00 цагт БНСУ, 4 дүгээр сарын 3-ны шөнийн 01:00 цагт Токио, дөрөвдүгээр сарын 4-ны өглөө Сөүл рүү тусгай үүргийн гурван нислэгээр гадаад улсаас иргэдээ авч ирэхээр болсон байна. Тусгай үүргийн нислэгээр 750 орчим монгол иргэн ирнэ. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлах юм байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна