Токиогийн олимпыг ирэх оны 07 дугаар сарын 23-нд нээнэ

2020-03-31 02:50:04 | 1254 | 0


Коронавирусийн цар тахлын улмаас ирэх долоодугаар сард эхлэх байсан зуны олимпыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг энэ сарын 24-нд гаргасан.

Тэгвэл Токиогийн зуны олимпын тоглолтыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд зохион байгуулах шийдвэрийг Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар албан ёсоор гаргасан байна.

Харин паралимпын тоглолт 2020 оны наймдугаар сарын 25-нд эхлэх байсан бол 2021 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд зохион байгуулагдахаар товложээ.  

 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна