Эрүүл мэндийн салбарт 200 орчим тэрбум төгрөг зарцуулжээ

2020-04-01 08:24:59 | 1328 | 0


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар  Засгийн газраас эдийн засагт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. ОУВС Дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай байна гэж тооцоолсон. Харин БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг хоёр хувь байхаар тооцсон байна. Коронавирусийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөөг Засгийн газар нэг жилээр тооцжээ.

Засгийн газар 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хойш үндсэндээ гурван багц арга хэмжээний хүрээнд эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлсэн байна.

Үүнд:

  • Монгол хүн амь нас, эрүүл мэндийг  хамгаалах,
  • Иргэдийн ААН-үүдийг дэмжих,
  • Эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн гурван чиглэлд арга хэмжээ авч байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-17 тэрбум төгрөгийн санхүүжилт коронавирусийн халдвараас сэргийлэхэд эрүүл мэндийн салбарт зарцуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж, эм хангамж хамгаалах хэрэгсэлд 9 тэрбум, халдваргүйжүүлэлт, ариутгал бусад зардалд 6.5 тэрбум төгрөг, нэмэлт цалин хөлс, томилолт 1.5 тэрбум төгрөг нийт 17 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Мөн гадаадын зээл тусламж буюу Азийн хөгжлийн банк 4.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар 570 орчим тоног төхөөрөмж худалдан авч, эмнэлгүүдэд хүргүүлсэн. Мөн Дэлхийн банкнаас 6 тэрбум төгрөгийн 68 ширхэг тоног төхөөрөмжийн худалдан авалт хийгдэж тээвэрлэлтийн асуудал нь одоо хийгдэж байна. БНСУ-аас 4.5 тэрбум төгрөгийн нийтдээ 16 тоног төхөөрөмжийг өгч байгаа. Олон улсын бусад санхүүгийн байгууллагаас 6 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн туслалцаа авсан. Өнөөдрийн байдлаар нийтдээ эрүүл мэндийн салбарт 200 орчим  тэрбум төгрөг зарцуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна