Хашаандаа 277 ширхэг бугын эвэр хадгалж байсан этгээдүүдийг илрүүлэв

2020-04-02 04:38:42 | 1309 | 0


Булган аймаг дах цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх ажлын хүрээнд тус аймгийн Хишиг өндөр сумын тавдугаар багийн иргэн А нь бусадтай бүлэглэн өөрийн эзэмшлийн хашаандаа 269 ширхэг бугын эвэр хадгалж байсныг илрүүлжээ.


Мөн тус сумын иргэн Ө нь өөрийн эзэмшлийн авто гражд 8 ширхэг бугын эврийг хадгалж байсныг үзлэг хийн хураан авч бугын эвэрт шинжилгээ дүгнэлт гаргуулахаар Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүргүүлэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна