“Хонхтой” цэцэрлэгт хийгдэх шинэ бүтээн байгуулалтын ажлын талаар Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж тайлбар өглөө.
Дээрх бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан иргэдийн зүгээс цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгах гэж байна хэмээн ойлгож байгаа. Тэгвэл тухайн цэцэрлэгийн моддын 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Моддыг нүүлгэж тарихад одоо хамгийн тохиромжтой цаг үе гэж Б.Бямбадорж дарга хэллээ.
Мөн тухайн газар шинэ усжуулалтын дэд бүтэц суулгах, задгай театр барих, усан оргилууртай болох зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэхээс гадна хоёр сортын зүлэг тарих юм байна.
Сэтгэгдэл үлдээх