УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа

2020-04-14 08:23:34 | 1304 | 0


УОК өнөөдөр хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг:

-УОК-ын хуралдаанд манай яамнаас хичээл сургалттай холбоотой асуудлыг хэлэлцүүлсэн. Ингээд бүх шатны боловсролын байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоохоор шийдвэрлэсэн. Зургаадугаар сарын 1-нийг хүртэл теле хичээл үргэлжилнэ.

Анги дэвших болон жилийн эцсийн дүнг хоёрдугаар улирлын дүнгээр тооцож гаргана. Нэгдүгээр анги, цэцэрлэгийн бүртгэлийг наймдугаар сард зохион байгуулна.

Есдүгээр анги төгсөж байгаа хүүхдүүдэд улаан шугам тавихгүй. Сурагчид мэргэжлийн сургуульд элсэх болох аравдугаар ангидаа дэвшин орохшийдвэрийг өөрөө гаргана. Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаанд өөрчлөлт ороогүй. ЭЕШ-ыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд цахимаар явуулна. Харин төгсөх ангийн хүүхдүүдийг цөөн тоогоор танхимаар давтлага өгөх асуудлыг судалж байгаа бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан тав, зургаадугаар сард дахин хэлэлцэнэ. Сургалтын төвүүдийн зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өгдөг тул сургалтын төвүүдийн үйл ажиллагааг цөөн хүнтэйгээр ажиллуулах асуудлыг тус яам хариуцна. Төлбөртэй сургуулиудын асуудлыг сургууль эцэг эхийн зөвлөлтэйгөө хамтран шийдвэрлэх боломж бий.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна