ОХУ-ААС ИРСЭН 37 ХҮНЭЭС ВИРУС ИЛЭРЧ, БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТОО 135 БОЛЛОО

2020-05-16 05:52:10 | 1267 | 0


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.05.15/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн салбар лабораторид  нийт 238 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. ОХУ-аас  Алтанбулагийн боомтоор энэ сарын 14-нд орж ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Халдвар илэрсэн 37 хүнийг ХӨСҮТ-д авчрах ажлыг хийж байна.   Ингээд МУ-ын хэмжээнд нийт халдварын тохиолдол 135 боллоо.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна