51 нэр дэвшигч ХОМ-ээ мэдүүлэхгүй дэвших эрхээ хасуулав

2020-05-21 04:49:06 | 129 | 0


Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг бүртгэх, хүлээн авах үйл ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулж ажиллалаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт заасныг үндэслэн нийт нэр дэвшигчид хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн эсэх талаарх лавлагааг Сонгуулийн ерөнхий хороонд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлэв.

Нам, эвсэл, бие даагч нийт 698 орчим нэр дэвшигч цахим сайтад ХОМ бүртгүүлэх эрхээ үүсгэсэн байна. Тэдгээрийн 647 нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаандаа баталгаажуулжээ. Харин 51 нэр дэвшигч ХОМ-ээ хугацаанд нь мэдүүлэхгүй, дэвших эрхээ хасуулав.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна