Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

2020-05-26 04:51:52 | 68 | 0


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд манай улсын удирдлага, ард түмнээс үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа. 

Оросын Холбооны Улс шинэ төрлийн коронавирусийн цар тахалд хүндээр өртөж Засгийн газрын хэмжээнд багагүй хүчин чармайлт гаргаж цар тахалтай тэмцэж байгаа билээ. COVID-19 цар тахалтай тэмцэж буй ОХУ-ын төр засаг, ард түмэнд Монголын ард түмнээс хүмүүнлэгийн тусламжийн үзүүлэх тухай шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд гаргаад байсан юм.

Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 76 сая рубль буюу 1 сая ам.доллартай тэнцэх үнэ бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлнэ. Энэхүү үйл ажиллагааг ГХЯ, ХХААХҮЯ, МҮХАҮТ, ОБЕГ зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. Монгол Улс, ОХУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлж байгаа бөгөөд ийнхүү хойд хөршдөө хүмүүнлэгийн тусламж үзүүлэх нь манай хоёр улсын харилцааг улам бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна