Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга Н.Батсуурь үзүүрлэлээ. Ингэснээр улсын арслан П.Бүрэнтөгс Монгол Улсын 25 дахь аварга боллоо. Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосон юм.
“Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх П.Бүрэнтөгс нь 2015 онд Улсын наадамд найм, 2016 онд долоо, 2019 онд ес давж байсан.
Сэтгэгдэл үлдээх