"Эрэл"-ийн Б.Эрдэнэбатад долоон жилийн ял оноолоо

2020-08-07 03:38:35 | 124 | 0


Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт,  / Залилах/  мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад  / Мөнгө угаах/ зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн шүүгдэгч Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт  холбогдох   хэргийг  Хан-Уул  дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх  2020 оны 08 дугаар сарын 05- 06 -ны өдрүүдэд  хэлэлцээд:

 

Шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол”  учруулсан, мөн мөнгө угаах   гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож 7 жилийн хорих ял оногдуулж нээлттэй хорих ангид эдлүүлэхээр,

 

Шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт  хэрэгт  хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй гэж  байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн  19.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас  20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж  хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар  тус тус шийдвэрлэлээ.

 

Д.Сэргэлэн нь Б.Эрдэнэбаттай гэр бүлийн  хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээд боловч гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон, бүлэглэсэн гэх үндэслэл хавтаст хэрэгт цугларсан  болон шүүхийн хэлэлцүүлэг,  шинжлэн судалсан нотлох баримт зэргээр нотлогдохгүй байна гэж үзэж цагаатгасан байна.

 

        

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна