Өрхийн хүнсний зарлагын 23.8 хувийг гурилан бүтээгдэхүүн эзэлж байна

2020-08-17 06:18:44 | 1818 | 0


Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний долоон сарын нийгмийн салбарын үзүүлэлтийг мэдээлж байна.

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны 2020 оны хоёрдугаар улирлын дүнгээр нэг өрхийн сарын дундаж зарлага оны үнээр 1.5 сая болж, өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар өссөн бол өмнөх улирлаас 1.5 хувиар буурсан байна. 

Нэг өрхийн сарын дундаж бодит зарлага энэ оны хоёрдугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсөхөд хүнсний бус бараа үйлчилгээний бодит зарлага 10.1 хувиар өссөн нь гол нөлөө үзүүлжээ. 

Хоёрдугаар улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт зарлагын 92.4 хувийг мөнгөн зарлага эзэлж байгаа бөгөөд үүнийг бүтцээр авч үзвэл,

  • Хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 68.5 хувь
  • Хүнсний бүтээгдэхүүний зарлага 22 хувь
  • Бусад зарлага 7.7 хувь
  • Бусдад өгсөн бэлэг болон тусламж 1.8 хувийг эзэлжээ.

Өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын

  • Мах махан бүтээгдэхүүн 32.8 хувь,
  • Үр тариа, гурилан бүтээгдэхүүн 23.8 хувь,
  • Сүүн, сүүн бүтээгдэхүүн 11.7 хувь,
  • Хүнсний ногоо 8 хувь, 
  • Элсэн чихэр, амттан 4.5 хувийг эзэлж байна. 

Өрхийг мөнгөн зарлагаар авч үзвэл өмнөх оны мөн үеэс 700 мянган төгрөгөөс доош зарлагатай өрх 32.2 мянгаар, 900-1.1 сая төгрөгийн зарлагатай өрх 13.9 хувиар тус тус буурсан бол 700-900 мянган төгрөгийн орлоготой өрх 2.2 мянгаар, 1.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрх 54.2 мянгаар тус тус нэмэгдсэн байна. 

Харин 500 мянган төгрөг хүртэлх зарлагатай өрхийн мөнгөн зарлагыг бүтцээр авч үзвэл,

  • Хүнсний бүтээгдэхүүний зарлага 34.1 хувь
  • Хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 49.7 хувь
  • Бусад зарлага 14.5 хувь
  • Бусдад өгсөн бэлэг болон тусламж 1.7 хувийг тус тус эзэлжээ.

Тэгвэл 1.6 саяас дээш зарлагатай өрхийн зарлагыг бүтцээр авч үзвэл, 

  • Хүнсний бүтээгдэхүүний зарлага 17.3 хувь
  • Хүнсний бус бараа үйлчилгээний зарлага 74.5 хувь
  • Бусад зарлага 6.4 хувь
  • Бусдад өгсөн бэлэг болон тусламж 2 хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна