Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу гарчээ

2020-08-18 05:04:06 | 858 | 0


Тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Ховд аймгийн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу “СӨРӨГ” гарсан талаар ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг суман дахь хяналт, шалгалтын постыг буулгахаар боллоо.

Цаашид байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас онцгой анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна