Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/ Монгол улсын боловсролын их сургууль/МУБИС/-ийн захирал, багш нартай өнөөдөр уулзан хөл бөмбөгийн сурах бичиг хэвлүүлэн гаргах, хөтөлбөр боловсруулах багийг байгуулж, ажлын хэсгийг томилжээ.
МХБХ ирээдүйн шилдэг боловсон хүчин бэлтгэх бодлогын хүрээнд Хятадын хөл бөмбөгийн холбоо болон МУБИС-тай хамтран “Атлет Карьер” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
Үүний үргэлжлэл болгож 2.5 жилийн хугацаатай эчнээ ангийг хичээллүүлэх талаар МХБХ өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, тэнхимийн багш, доктор, профессор Л.Уртнасан болон спортын тэнхимийн багш Д.Анхбаяр нартай уулзжээ.
Уулзалтаар хөл бөмбөгийн сурах бичиг бүтээх багийг байгуулж, ажлын хэсэг томилсон бөгөөд ажлын хэсэгт МХБХ-ны зөвлөлийн гишүүн Б.Батсайхан, холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар, Эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Буман-Учрал нар багтсан байна.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл үлдээх