Ариутгал, халдваргүйтгэлийг ирэх сарын 1-нээс дахин хийнэ

2020-08-21 07:23:40 | 2112 | 0


Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас 2020 оны 03 сарын 17-ны өдрөөс 05 сарын 31-ны өдрийн хооронд шинэ төрлийн Коронавирус /Ковид-19/ цар тахалаас урьдчилан сэргийлж:

  • тусгай зориулалтын автомашинтай халдваргүйтгэлийг 5 удаагийн давтамжтай 619 рейсээр 18980,4 км гудамж, замд,
  • явган халдваргүйтгэлийг 3 удаагийн давтамжтай 1,511,671.6 мкв талбайд,
  • автобусны буудал, амралтын талбайн хөөстэй угаалга, ариутгалыг 103 байршилд,
  • Үерийн далан сувгийн 122189мкв талбайд,
  • гэр хорооллын 152205 нүхэн жорлон, бохирын цооногт,
  • худалдаа үйлчилгээний 13220 байгууллага, аж ахуйн нэгжийн дотор, гадна орчинд 3 удаагийн давтамжтайгаар тус тус зохион байгуулсан.

Хичээлийн шинэ жил эхэлж, иргэдийн төвлөрөл нэмэгдэж байгаатай холбогдуулан хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал, амралтын талбайн хөөстэй угаалгыг 2020 оны 08 сарын 25-ны өдрөөс, нийтийн эзэмшлийн томоохон гудамж зам талбайд тусгай зориулалтын автомашинаар хийх халдваргүйтгэлийг 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус хийх хуваарь, төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна