НЭР ДЭВШИГЧДИЙН НАМТАР
МАН-ААС НЭР ДЭВШИГЧ У.ХҮРЭЛСҮХ:
МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас 100 хувийн саналаар У.Хүрэлсүх өрсөлдөгчгүйгээр нэр дэвших эрхээ баталгаажуулсан.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч
2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан
1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн
2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд
2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч
2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга
2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2017 оноос Монгол Ардын Намын дарга
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ ЭВСЛЭЭС НЭР ДЭВШИГЧ Д.ЭНХБАТ:
УИХ-д нэг суудалтай Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1965-1975 онд Нийслэлийн 23,24-р дунд сургууль
1975-1980 онд Уралын Политехникийн дээд сургууль системийн инженер мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдмийн зэрэг, цол: Техникийн ухааны дэд эрдэмтэн
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1980-1992 онд Статистикийн төв газрын тооцоолох төвд програмист, төвийн захирал
1992-1993 онд Шинжлэх ухаан техникийн улсын хорооны орлогч дарга
1993-1994 онд Үндэсний хөгжлийн дэд сайд
1994-2008 онд Датаком ХХК-г үүсгэн байгуулагч, ерөнхий захирал
1996-2001 онд Монгол дахь Соросын сангийн удирдах зөвлөлийн гишүүн
2001-2004 онд Монголын мэдээллийн хөгжлийн холбоо (MIDAS)-ны удирдах зөвлөлийн дарга
2004-2006 онд ФОРУМ хөтөлбөрийн захирал, хөтлөгч
2007-2008 онд Монголын иргэний холбооны ерөнхийлөгч
2007 оноос Монголын ногоон намын дарга
2009 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
АРДЧИЛСАН НАМААС НЭР ДЭВШИГЧ С.ЭРДЭНЭ:
М.Тулгатын Ардчилсан намаас С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр гишүүд нь шийдвэрлэсэн.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:
1971-1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
1981-1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, ВМП ашиглалтын инженер мэргэжлээр суралцсан
1995-1998 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль, эрх зүйн бакалавр
1998-2000 онд Отгонтэнгэр их сургууль, Хууль зүйн ухааны магистр
1998-2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр
2004-2013 онд Удирдлагын академи, Удирдахуйн ухааны доктор
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1990 онд Багануур дүүргийн анхны Ардчилсан намын хорооны дарга
1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
1990-1991 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
1992 онд УИХ-ын анхны сонгуульд эвсэл болж орсон МАН, МҮДН-ын нэгдсэн төв штабын дарга
1992-1996 онд "Молор-Эрдэнэ" ХХК-ны захирал
1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
1997-2000 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Нийслэлийн намын дарга, Ерөнхий зөвлөлийн гишүүн
2000 онд МоАН-ын дарга
2000-2017 онд АН-ын ҮЗХороо, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2003-2007 онд Монголын Ардчилсан холбооны дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
2007-2008 онд НИТХ-ын төлөөлөгч
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2017-2021 онд Ардчилсан Намын дарга
Сэтгэгдэл үлдээх