Хакүхо 33 дахь түрүүгээ хүртэх болзлоо хангажээ

2015-01-23 18:08:45 | 2432 | 0


Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ. Токио хотын “Кокүгикан” спортын ордонд болж буй Хацү башёгийн 13 дахь өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал озэки Кисэносатог давснаар 33 дахь түрүүгээ хүртлээ. Түүний хувьд башё дуусахаас хоёр хоногийн өмнө түрүүлэх болзлоо хангаж, энэ амжилтаараа бүх цаг үеийн манлай бөхөөр нэрлэгдэж байна.

Хакүхо энэ өдөр озэки Кисэносатог нэмэлт барилдаанд давж, 13 дахь даваагаа авсан юм. Барилдаанд эхлэхэд хоёр бөх ойролцоо шороодсон. Шүүгч нар зөвлөлдөж тэднийг дахин барилдуулахад манай бөх ошитаоши мэхээр ялснаар түрүүлэх болзлыг хангалаа. Энэхүү барилдааны өмнө ёкозүна Харүмафүжи, Какүрюү нар барилдсан бөгөөд Какүрюү давснаар Хакүхо 13 даваатай болж, башёд түрүүлэх нь тодорхой болсон юм. 

 

Хацү башёд Их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлснээр 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дэх рекордыг эвдэж, Японы эзэн хааны нэрэмжит цомыг 33 дахь удаагаа хүртэх болзлыг хангалаа.

Хакүхогийн хувьд өнгөрсөн оны 11 дүгээр сарын башёд түрүүлж, 32 дахь түрүүгээ авснаар Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцээд байсан билээ. Сүмо бөхийн түүхэнд домог болон үлдсэн 48 дахь ёкозүна Тайхо Коки хамгийн сүүлд 1971 оны нэгдүгээр сарын башёд түрүүлсэн түүхтэй аж.


МАКҮҮЧИ ЗИНДААНД ХАМГИЙН ОЛОН ТҮРҮҮЛСЭН БӨХЧҮҮД

  • Ёкозүна Хакүхо М.Даваажаргал - 33
  • Ёкозүна Тайхо - 32
  • Ёкозүна Чиёонофүжи - 31
  • Ёкозүна Асашорюү Д.Дагвадорж - 25

 


МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ (13 өдрийн дараах байдлаар)

Макүүчи:

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 13-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 10-3
Ёкозүна Какүрюү М.Ананд 10-3
Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров 5-8
М-2 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-6
М-7 Кёкүтэнхо Н.Цэвэгням 5-7
М-9 Тамаваши Б.Мөнх-Оргил 9-4
М-12 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 8-5
M-13 Араваши Э.Дөлгөөн 6-7
M-13 Токитэнкү А.Хүчитбаатар 9-4

Жюүрёо:

Зүүний-2 Асасэкирюү Б.Дашням 4-9
Барууны 4 Таканоива А.Баасандорж 5-8
3үүний-5 Шёотэнро Д.Нямсүрэн 5-8
3үүний-9 Сэйро А.Өнөболд 7-6
3үүний-12 Азүмарюү С.Тодбилэг 6-7
3үүний-14 Сакигакэ Я.Баттүшиг 3-10 гэсэн амжилттай явна.

 

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Шинэ мэдээ

Ямар нэгэн санал асуулга алга байна