“Их говийн тэмээ-2015” арга хэмжээний мэдээлэл
Аймгийн ИТХ, Засаг даргаас 2015 оныг “Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих жил” болгонзарлаж үүний нээлт буюу Тэмээн сүргийг өсгөх, хамгаалах, ашиг шим, нүүдэлчин ахуй соёл, Монгол тэмээчдийн аж байдлыг олон нийтэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилгоор зохион байгуулсан “Их говийн тэмээ-2015” өдөрлөг, тэмээчдийн баярын үйл ажиллагаа 2015 оны 2 дугаар сарын 9-нд Дэлгэрхангай суманд зохион байгуулагдлаа.
Тэмээчдийн баярт Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сумдаас гадна Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумдын малчид, тэмээчид оролцлоо.
Баярт оролцогчид сум, багаараа жагсаж, Дэлгэрхангай сумын ардын авьяастнууд, хүүхэд багачууд тэмээний магтаал, дуу, бүжгийн үзүүлбэрүүд үзүүлж 2 насны тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн, сайхан хос, шилдэг ингэ, буур шалгаруулах, тэмээ хомнох, жин тээх үзүүлбэр, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулагдлаа.
Уралдаан тэмцээний дүн:
Их насны /бүдүүн/ тэмээний уралдаан
1-р байр Дэлгэрхангай сум М.Эрдэнэбатын шар ат
2-р байр Өлзийт сум Ц.Алдархүүгийн шар ат
3-р байрДэлгэрхангай сум Ч.Батсүрэнгийн хонгор ат
4-р байрДэлгэрхангай сум Ч.Тогтохсүрэнгийн хонгор ат
5-р байрЦогт-Овоо сум М.Уламбаярын хар ат
Торомны уралдаан
1-р байр Дэлгэрхангай сум Ч.Тогтохсүрэнгийн улаан тором
2-р байр Дэлгэрхангай сум Г.Бат-Уянгагийн хар тором
3-р байрМандал-Овоо сум Б.Уламбаатарын хөх тором
4-р байрДэлгэрхангай сум Г.Батжаргалын хар тором
5-р байрДэлгэрхангай сум С.Эрдэнийн хар тором
Тэмээн поло тэмцээн
1-р байр Дэлгэрхангай сумын Г.Болдбаатар ахлагчтай баг
2-р байр Дэлгэрхангай сумын Г.Энхболд ахлагчтай баг
3-р байрХанхонгор сумын Ц.Очбаяр ахлагчтай баг
Тэмээн хомнох, жин тээх тэмцээн
1-р байр Дэлгэрхангай сумын Б.Хосбаяр
2-р байр Дэлгэрхангай сумын Ц.Ганбат
Шилдэг буур шалгаруулах тэмцээн
1-р байр Дэлгэрхангай сумын М.Наранбаатарын хүрэн буур
2-р байр Дэлгэрхангай сумын Ю.Нэмэхбаярын шар буур
Шилдэг ингэ шалгаруулах тэмцээн
1-р байр Дэлгэрхангай сумын Б.Мөнхбаатарын хүрэн ингэ
2-р байр Дэлгэрхангай сумын Ц.Ганбатын улаан ингэ
Сайхан хос тэмээ шалгаруулах тэмцээн
1-р байр Сайхан-Овоо сумын Б.Алтанхуягийн гэр бүл
2-р байр Хулд Б.Мөнхбаярын гэр бүл
3-р байрГурвансайхан сумын Н.Ганхуягийн гэр бүл
Цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүн шалгаруулах тэмцээн
1-р байр Гурвансайхан сумын Д.Хорлоогийн цагаан идээ
2-р байр Хулд сумын П.Борын ноосон бүтээгдэхүүн
3-р байрСайхан-Овоо сумын Б.Жанлавцогзолын цагаан идээ
Баярын үеэр аймаг, сумдын удирдлага малчид, тэмээчидтэй уулзаж тэмээ өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар ярилцаж ирэх 2016 онд аймаг 30000 буюу 3 түм, Өлзийт сум 10000 буюу 1 түмэн тэмээтэй болсны баяр “Их говийн тэмээ-2016” арга хэмжээг ирэх оны ой дээр Өлзийт суманд зохион байгуулахаар тохирлоо.
Өдөрлөг, баярын үйл ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевизээр нэвтрүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх