2014 Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны чуулган боллоо | ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН СҮЛЖЭЭ - EKHORON21.MN

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны чуулган боллоо

2015-03-10 12:14:06 | 1120 | 0


Монгол орон даяар ажилладаг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн хамгийн том  бүтэц болох МХЭАХНийгэмлэгүүдийн үндэсний холбоо ээлжит 6 дугаар чуулганаа хийлээ. Чуулганд хэрэглэгчдийн төлөө 21 аймаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа  салбар нийгэмлэгүүдийн төлөөлөгчид оролцож байна.  

Чуулганаар нийгэмлэгүүдийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, цаашдын зорилтын тухай Үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатарын илтгэлийг хэлэлцсэнээс гадна сонгууль хийж зохион байгуулалтын ажлаа цэгцэлсэн байна.

Түүнчлэн нийгэмд чанар стандартын шинэ орчин бий болгох замаар олон улсын түвшинд хориглосон бараа, хүний амь нас эрүүл мэндэд аюул учруулах хортой болон хориотой эх үүсвэрээс гаралтай хүнсний зүйл, химийн бодис, эм бэлдмэлийг худалдан борлуулах, хуучирсан технологи, техник төхөөрөмж, түүхий эдийг гадаадаас оруулж ирэх явдлыг таслан зогсоож, түүнд хяналт тавьдаг байх шинэ менежментээр ажиллах болжээ.

 Хэрэглэгч өөрийн эрхээ хамгаалж, тэмцэж чаддаггүйгээс байнга  хохирч байгаад дүгнэлт хийн  2015 оныг “Монгол хүн, хэрэглэгч эрхээ хамгаалан тэмцэхэд суралцах жил” болгон зарласан байна.

Сэтгэгдэл үлдээх

Бүгд

Видео

Ямар нэгэн санал асуулга алга байна